Өдөртөө 29-31 хэм дулаан байна

Өдөртөө 29-31 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд:

4, 5-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны 07-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +15...+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20...+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31...+36 градус, бусад нутгаар +26...+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +29...+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +29...+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +27...+29 градус дулаан байна. 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ