Евро-2024: Шүүгчийн мэдлийн цагт Беллингем гоолоор Англи хожлоо

Евро-2024: Шүүгчийн мэдлийн цагт Беллингем гоолоор Англи хожлоо

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний хасагдах шатны шөвгийн 16-н багийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнийн эхний тоглолт Англи болон Словакийн тоглолтууд болж 2-1 харьцаагаар Англи хожиж шөвгийн наймд шалгарлаа.

Тус тоглолтын эхний гоолын Словакийн багаас Давид Стрелец дамжуулалтаар 25 минутад Иван Шранц гоолдсон бөгөөд үндсэн 90 минутад дуустал тэргүүллээ хадгалж явсан ч шүүгчийн мэдлийн зургаан минутад буюу 90+5 минутад Английн Жуд Беллингем гоолдсоноор тэнцээний гоолыг авчирч нэмэлт цаг сунгажээ. Улмаар нэмэлт цаг эхлээд нэг минут өнгөрч байхад Харри Кейн гоолдож тэргүүллийг авчирчээ.

Англи улмаар хожсон бөгөөд тэдний өрсөлдөгч Швейцарын шигшээ багтай долдугаар сарын 7-ны шөнийн 00:00 цагт тоглоно.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ