Евро-2024: Диогу Коштагийн гайхалтай 3 дараалсан хаалтыг хийж Португал шөвгийн наймд шалгарлаа

Евро-2024: Диогу Коштагийн гайхалтай 3 дараалсан хаалтыг хийж Португал шөвгийн наймд шалгарлаа

Хөлбөмбөгийн Евро-2024 тэмцээний шилдэг 16 багийн тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнийн сүүлийн тоглолт Португал болон Словены багуудын хооронд боллоо. Тоглолтын үндсэн цаг 0-0 харьцаагаар дуусч нэмэлт цагийн эхний үеийн төгсгөлд Горенц-Станкович 16-ын талбай дотор алдаа гаргаж улмаар Роналдод торгуулийн цохилт цохих боломж ирлээ. Гэвч Словены хаалгач Ян Облак гайхалтай хаалтыг үзүүлж хааж чадсан бөгөөд нэмэлт цаг дахин 0-0 харьцаагаар хуурай тэнцээгээр өндөрлөжээ.

Улмаар 11 метрийн тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болсон бөгөөд эхний цохилтыг Словены Иличич цохисон ч Португалийн хаалгач Диегу Кошта хаасан юм. Харин Португалын эхний цохилтыг Роналду хийж үүнийгээ амжилттай болгож 1-0 харьцаагаар Португал тэргүүлж эхэлсэн юм. Улмаар Диегу Кошта хоёр /Балковец/ болон гурав /Вербич/ дахь цохилтыг нь дахин хаасан бол Португалиас Бруну Фернандеш, Бернарду Силва нар гоолдож 3-0 харьцаагаар хожиж, Португалын шигшээ баг Евро-2024 тэмцээний эхний торгуулийн цохилтын ялалтыг хаалгач Диогу Коштагийн гайхалтай 3 дараалсан хаалтаар авч шөвгийн наймд шалгарлаа
 
Тэдний өрсөлдөгч нь Францын шигшээ бөгөөд долдугаар сарын 6-ны шөнийн 03:00 цагт тоглоно.
 
i28IuI8mlLrImhE.jpg

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ