Улаанбаатар ММС Энержи баг хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ

Улаанбаатар ММС Энержи баг хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ

Сагсан бөмбөнгийн 3х3 төрлийн аялан тоглолтууд Макао Улсад “FIBA 3x3 Macau World Tour” тэмцээн өчигдөр эхлэлээ. Тус тэмцээнд Монгол Улсаас Улаанбаатар ММС Энержи баг оролцох бөгөөд манай баг С хэсэгт Францын Парис баг болон Германы Паули багтай оржээ.

Манай баг эхний тоглолтоо Францийн Парис багийг 14-17 харьцаагаар хожсон бол Германы Паули багт 18-13 харьцаагаар хожигджээ. Ингэснээр C хэсгийн 3 багийн хожил хожигдлын харьцаа тэнцэж хасагдах шатанд хамгийн өндөр оноотой 2 баг болох Парис 35 оноотой 1-р байраар, Паули 33 оноотой 2-р байраар харин Улаанбаатар ММС Энержи баг 30 оноотой тэмцээнийг өндөрлүүллээ.

Хэсгийн эхний тоглолтоо маргааш буюу бямба гарагт 17:55 цагаас Францын Парис багийн эсрэг хийнэ. Манай багт Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал, Марко Дугосия нар тоглож байна.

 

​​​​​​​

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ