Т.Мөнхсайхан: ЭМД-ын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүрээгүй

Т.Мөнхсайхан: ЭМД-ын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүрээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариу тайлбар өгөхдөө

"Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүртэл хүндрээгүй. Мэдээллийн дутуу байдлаас болоод ойлголтын зөрүү гарсан байна.

Монгол, Японы эмнэлгийн тухайд энэ жил тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан гэрээнийх нь мөнгөн дүн хэтэрсэн. Тиймээс нэн шаардлагатай бус тусламж үйлчилгээнүүдээ зогсоох шаардлагатай байна гэсэн шаардлага тавьсан. Түүнээс бус иргэдээс төлбөр авч үйлчилгээ үзүүлэх ямар нэгэн шийдвэр хаана ч гараагүй.

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт хязгаарлагдмал. Энэ жилийн хувьд 1.093 их наяд төгрөгийн санхүүжилт төвлөрсөн даатгалын сан. Сар болгон зарцуулалтыг нь зохистой хийхгүй, эхний саруудад хэт их санхүүжилт гаргаснаас болоод Эрүүл мэндийн даатгалын санд доголдол үүссэн. Тиймээс сайдын багцад байгаа төсвөөсөө хэмнэлт хийж Эрүүл мэндийн даатгалын сан руугаа шилжүүлж тусламж үйлчилгээний санхүүжилтээ тасалдуулахгүйгээр явуулж байгаа" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ