Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газартай хамтран хүүхэд өсвөр үе, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар мэдээлэл өгөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, эрүүл, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор нөлөөллийн арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.
Үүний нэг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалт.
Энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр “Мандах” их сургуульд болсон бөгөөд нийт 13 их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулах юм.
Мөн ирэх сарын 06-ны өдөр оюутнуудын дунд “Мансууралгүй ирээдүй” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулна.