Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб премьер лигийн 9 дүгээр тойрогт “Челси”-гийн талбайд зочилж, 4:0-ээр хожигдсон билээ. Энэхүү тоглолтод “Улаан чөтгөрүүд”-ийн довтлогч Златан Ибрахимович гоол оруулж чадаагүй. Ингэснээр гоолгүй тоглолтынхоо цувралыг үргэлжүүлж байна.
Өдгөө 35 настай Швед эр премьер лигт сүүлийн 498 минутад гоол оруулж чадаагүй байгаа юм. Ингэснээр 2006 оноос хойш дотоодын лигт үзүүлсэн хамгийн муу амжилт болоод байна. Тухайн үед Ибра “Интер”-т тоглож байсан билээ.
Ибра премьер лигт 9 тоглолтод оролцож, 4 гоол оруулаад байгаа билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.