Хьюстон Рокетс "NBA Cup"-ийн шилдэг дөрөвт үлдлээ

Хьюстон Рокетс

NBA-ын цомын төлөөх шилдэг найман багийн тоглолтууд өчигдөр болон өнөөдөр болж дууслаа. Өнөөдрийн сүүлийн тоглолт Хьюстон Рокетс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 90-91 харьцаагаар хожиж шилдэг дөрөвт үлдэж ням гарагт Оклахома Сити Тандер багтай Лас Вегаст тоглохоор боллоо.

Тус тоглолтод Алфред Сэнгүн 26 оноо, 11 самбар, 5 дамжуулалт, 3 таслалтаар багаа тэргүүлсэн бол Жабари Смит Жуниор 15 оноо, Жэйлин Грин 12 оноог авсан байна. Эсрэг багаас Жонатан Куминга 20 оноо, 7 самбар, Стэфэн Көрри 19 оноо, Бадди Хилд 15 оноог авсан байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ