Леброн Жеймс "madison square garden"-д дөрөв дэх удаагаа трипл дабл хийж, 23 дахь удаагаа хожлоо

Леброн Жеймс

NBA-ын талбайд есөн тоглолт боллоо. Өнөөдрийн оргил тоглолт Нью-Иорк Никсийн "madison square garden"-д Лос Анжелес Лейкэрс багтай энэ улирлын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхлэлийг хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж эхний үеийг тэнцүү дуусгасан бол хоёрдугаар үед Лейкэрс таван оноог илүү авч, улмаар тэргүүллээ алдалгүй явсаар 128-112 харьцаагаар хожил байгууллаа. 

Улмаар улирлын 28 хожил, 19 хожигдолтой болж өрнөд бүсийн тавдугаар байраа хадгалсан бол Никс 32 хожил, 17 хожигдолтой болж дорнод бүсийн гуравт бичигдэж байна.

Тус тоглолт Леброн Жеймс 33 оноо, 11 самбар, 12 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр Никсийн талбайд зочилж тоглосон тоглолтдоо дөрөв дэх удаагаа трипл дабл хийж, 23 дахь удаагаа Никсийг хожлоо. Харин тус багаас Остин Риверс 27 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Руй Хачимура 21 оноог авсан байна. Эсрэг багаас Жош Харт 26 оноо, 13 смабар, 11 дамжуулалт, Жэйлн Брансон 17 оноог авсан байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Атланта Хокс 127-132 Индиана Пэйсэрс
Орлондо Межик 99-113 Юта Жазз
Денвер Наггетс 107
-104 Шарлот Хорнетс
Брүүклин Нетс 110-98 Хьюстон Рокетс
Вашингтон Визардс 105-103 Минносато Тимбэрволвис
Сакермэнто Кингс 110-144 Оклахома Сити Тандер
Лос Анжелес Лейкэрс 128
-112 Нью-Иорк Никс
Миами Хит 105-103 Сан Антонио Спөрс
Финикс Санс 108-127 Портлэнд Трэйл Блэйзэрс


 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ