Бейл ЕАШТ-ий хэсгийн шатанд 3 гоол оруулсан долоо дахь тоглогч боллоо

Бейл ЕАШТ-ий хэсгийн шатанд 3 гоол оруулсан долоо дахь тоглогч боллоо
Европын аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн гурав дахь тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Уэльсийн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Оростой хийж, 3:0-ээр буулгаж авсан. Тэгвэл энэ тоглолтод Гарет Бейл нэг гоол оруулсан. 
 
Ингэснээр Уэльсийн шигшээ багийн шилдэг тоглогч гурван тоглолтод гурван гоол оруулж, Европын аваргын мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Мөн тэрбээр Европын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурван тоглолтод 3 гоол оруулсан 7 дахь тоглогч боллоо.
Түүнээс өмнө зургаан тоглогч энэ үзүүлэлтийг үзүүлж байж. Хамгийн анх 1984 онд Мишель Платини хэсгийн гурван тоглолтод 3 гоол оруулж байсан байна. Түүний дараа 1996 онд Христо Стоичков, Алан Ширер, 2000 онд Саво Милошевич, 2004 онд Милан Барош, Руд ван Нистелрой нар хэсгийн гурван тоглолтод 3 гоол оруулж байсан ажээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.