Гүржийн жүдочид манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна
Бразилийн Рио хотноо Олимпийн их наадам наймдугаар сарын 5-нд эхлэх билээ. Тэгвэл энэ удаагийн Олимпийн наадамд оролцох Гүржийн шилдэг жүдочид Монголд ирж, манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна.
Гүржээс Олимпийн наадамд 60 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Амиран Папинашвили, 66 кг-д Европын аварга Ваза Маргвелашвили, 73-т Лондоны Олимпийн аварга Лаша Шавдатуашвили, 81 кг-д дэлхийн аварга Автандили Чрикешвили нар багтсан. Тэгвэл хүн жин болох 90 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медаль Варлам Лепартелиани, -100 кг-д "Их дуулга" тэмцээний аварга Бека Гвинашвили, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Адам Окруашвили нар зодоглохоор болоод байгаа юм.
Гүржийн шилдгүүд манай улсад энэ сарын 19-ний өдөр ирсэн бөгөөд өчигдрөөс эхлэн манай тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж эхлээд байгаа юм байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.