The Mongolz Польшийн Apogee багт хожигдож хожигох эрхгүй боллоо

The Mongolz Польшийн Apogee багт хожигдож хожигох эрхгүй боллоо

Электрон тоглоомын CS2-ын төрлийн "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 6-д эхэлнэ. $1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай дэлхийн шилдэг 16 баг оролцох тэмцээнд Монголын "The MongolZ" баг тоглож хоёр хожигдол хүлээгээд байна.

Тэд эхний тоглолтоо Францын "3DMAX" багтай хийж 1-2 (Ancient 13-11, Inferno 10-13, Anubis 10-13) харьцаагаар хожигдожээ. Улмаар нэг хожигдолтой мөн адил нэг хожигдолтой Польшийн Apogee багтай тоглож 0-2 (Ancient 8-13, Nuke 11-13) харьцаагаар дахин хожигдож хоёр хожигдолтой боллоо.

Тэд өнөөдөр /2025.04.08/ хоёр хожигдолтой Хойд Америкийн Team Liquid багтай 21:00 цагт тоглохоор боллоо. Улмаар энэ тоглолтод хожигдвол тэмцээнээ дуусгах бол хожвол дахин тоглолт хийнэ.

The MongolZ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Баянбатын Эрдэнэдалай /maaRaa/, багийн ахлагч Бямбасүрэнгийн Гарьдмагнай /bLitz/, Мөнхболдын Содбаяр /Techno4K/, Банзрагчийн Өсөхбаяр /910/, Батболдын Аюуш /mzinho/, Мөнхболдын Азбаяр /Senzu/ нар тоглоно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ