АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" ангиллын тэмцээн өнөөдөр эхэлсэн билээ. Энэ удаагийн "Их дуулга"-д манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аварга М.Уранцэцэг ганцаараа оролцож байгаа юм. Энэ жинд ердөө 7 бөх л барилдсан.
Тэгвэл манай бөх эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт буюу хагас шигшээд Сербийн Милиса Николичтай тулсан ч барсангүй, ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх медалийн төлөө Францийн бөх Корчертай барилдана.
Тэгвэл энэ жинд Сербийн Милисатай Г.Отгонцэцэг финалд тулахаар шалгарч үлдээд байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.