“Сити”, “Арсенал”, “Ливерпүүл” хожлоо

“Сити”, “Арсенал”, “Ливерпүүл” хожлоо

Английн премьер лигийн 10 дугаар тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийн тэргүүнд адил 20 оноотой явсан гурван баг гурвуулаа хожлоо. Тухайлбал, “Манчестер Сити” клуб “Вест Бромович”-ийн талбайд зочилж, 0:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 23 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдэж чадлаа.

Тоглолтын 19, 28 дахь минутад Агуэро хоёрыг оруулсан. Ингэснээр 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг Костагийн хамтаар тэргүүлж байна. Тэгвэл үлдсэн хоёр гоолыг 79, 90 дэх минутад Гюндоган оруулж, багтаа ялалт авчирсан юм.

Энэ тоглолтын өмнө “Арсенал” клуб “Сандерланд”-ын талбайд зочилж, 1:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр мөн 23 оноотой болсон ч гоолын зөрүүгээр хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 19, 78 дахь минутад Санчес хоёрыг хийж, премьер лигийн 6 дахь гоолоо оруулсан. Тэгвэл дунд нь Жиру 71, 76 дахь минутад хоёрыг хийсэн юм. Талбайн эздээс Дефо 65 торгуулын цохилтоос нэгийг оруулж, нэр төрөө аварсан.

Харин “Ливерпүүл” энэ тойрогт “Кристал Палас”-ын талбайд зочилж, 2:4-өөр буулгаж авлаа. Гэвч дээр нь яваа хоёр баг мөн адил дөрөв дөрвөн гоол оруулсан болохоор гоолын зөрүүгээр гуравдугаар байртаа хэвээр үлдлээ. Талбайн эздээс 18, 33 дахь минутад Макартур хоёрыг оруулсан. Харин зочдоос Жан 16, Ловрен 21, Матип 44, Фирмино 71 дэх минутад тус бүр нэг гоол оруулсан юм. Ийнхүү “Ливерпүүл” тэргүүлэгчдийн эгнээнд хэвээр үлдлээ. 

10 тойргийн дараах байдлаар тэргүүлэгч гурван баг 7 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдсон байдалтай байна. Харин "Сити" +15, "Арсенал" +13, "Ливерпүүл" +11 бөмбөгтэй байгаа юм. 

Бусад тоглолтын үр дүн

Тоттенхэм 1-1 Лестер

Манчестер Юнайтед 0-0 Бөрнли

Уотфорд 1-0 Халл Сити

Мидлсбро 2-0 Борнмут 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.