Монголын шигшээ баг өнөөдөр Макаотай тулна

Монголын шигшээ баг өнөөдөр Макаотай тулна

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “AFC Solidarity cup 2016” тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр 19:30 цагт Макао улсын багтай хийнэ. Манай шигшээ баг Хятадын Чинхандао мужид 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд Малайзад очсон билээ.

Монголын шигшээ багийн дундаж нас 22.8. Багийн хамгийн туршлагатай ахмад тоглогчоор А.Мөрөн нэрлэгдэж байгаа юм.  Хамгийн залуу тоглогчид болох “Дэрэн” клубын 17 настай Б.Батмөнх, М.Жансерик нар шигшээ багт дуудагдсан.

Мөн энэ жилийн "Хүрхрээ" дээд лигийн шилдгийн шагналуудыг авсан Б.Ариунболд, Д.Төрбат, М.Төгөлдөр, О.Мижиддорж нар шигшээ багт багтсан.  "Хөх чононууд" Макао, Шри Ланк, Лаос улсын шигшээ багуудыг оноогоор тэргүүлж чадвал цааш шалгарч, дэлхийн чансаагаа ахиулах боломжтой юм.

Өнөөдрийн Макаутай болон зургаанд Шри Ланктай, есөнд Лаостай хийх тоглолтуудыг дараах холбоосоор http://the-afc.com/competition/afc-solidarity-cup зочилж үзэх боломжтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.