Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өчигдөр "AFC Solidarity cup 2016" тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтоо Шри Ланктай хийлээ.
Хоёр баг хоёул хэсгийн эхний тоглолтодоо хожигдсон тул үлдсэн хоёр учраанаасаа зургаан оноо авч байж хэсгийн шатыг давах даалгавартай болсон. Даалгаварынхаа талыг гүйцэлдүүлж, боломжоо хадгалан үлдэхийн тулд өчигдөрийн тоглолтод заавал хожих ёстой байлаа.
Манай шигшээ тоглолтын эхнээс агуулгын хувьд илүү байсан ч нэгдүгээр үе гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн. Харин шийдвэрлэх хагас эхэлээд тавхан хором өнгөрөөд байхад Монголын шигшээ баг болон "Хоромхон" клубын төвийн довтлогч Н.Наранболд торгуулийн цохилтын эрх авч, өөрөө амжилттай гүйцэтгэсэн.
Түүний гоолоос 17 минутын дараа зүүн жигүүрийн хамгаалагч Б.Даваажавыг эсрэг багийн хаалгач аюултай бүсдээ алдаа хийн зогсоосон. Түүний алдааг эхний гоолын эзэн Н.Наранболд дахин шийтгэж Монголын шигшээ баг 2:0-ээр тэргүүлээд эхэлсэн. Тийнхүү "Хөх чононууд" тоглолтын үндсэн цаг дуустал уг үр дүнгээ хадгалаж чадсанаар гурван оноотой болж, хоёр хоногийн дараа Лаостай тэнцэхэд л хэсгийн шатыг давах боломжтой боллоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.