Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

Жүдо бөхийн УАШТ-ий 73 кг-ын жинд 35 бөх зодоглоход дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, МУГТ Ц.Цогтбаатар түрүүллээ. Хоёр жил гаруйн хугацаанд бэртлийн улмаас барилдаагүй тэрээр хүчтэй өрсөлдөгчдөө түүртэлгүй ялсан.

Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Эрдэнэбаяр гардав. Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаяр, Г.Сод-Эрдэнийг ялж, “Хилчин” спорт хорооны Л.Энхдөл, ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяаг ялж хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын дүн:

  1. Ц.Цогтбаатар (Сүлд),
  2. Б.Эрдэнэбаяр (Хилчин),
  3. О.Уранбаяр (Хэнтий),
  4. Л.Энхдөл (Хилчин)

Эрэгтэйчүүдийн 90 кг-ын дүн:

  1. А.Мөнх-Эрдэнэ (Хилчин)
  2. Б.Мөнхбаяр (Дархан-Уул)
  3. Г.Болор-Очир (Алдар)
  4. Б.Алтансүх (Хурд)

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын дүн:

  1. Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
  2. О.Ууганбаатар (Сүлд)
  3. Б.Хүдэрчулуун (Боржин төв дэвжээ)
  4. Г.Пунцагцэрэн (Алдар)

 

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын дүн:

  1. Б.Гончигсүрэн (Хилчин)
  2. Г.Алтанбагана (Алдар)
  3. Ө.Дүүрэнбаяр (Алдар)
  4. Д.Мөнхтулга (Хилчин

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ