Парисын “Их дуулга”-д Ё.Басхүү тэргүүтэй 15 жүдочид өрсөлдөнө

Парисын “Их дуулга”-д Ё.Басхүү тэргүүтэй 15 жүдочид өрсөлдөнө

Францын Парис хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд болно. Энэ оны анхны “Их дуулга”-д 81 орны 512 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас 15 тамирчин, гурван дасгалжуулагч оролцоно.

1971 оноос эхлэлтэй энэхүү тэмцээнийг анх “Tournoi de Paris” нэртэйгээр зөвхөн эрэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг байсан бол эмэгтэй жүдочдыг 1988 оноос оролцуулжээ. Манай улсаас

эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Т.Түмэнжаргал,
66 кг-д Ё.Басхүү, Ө.Жанцандорж,
73 кг-д О.Уранбаяр, Л.Анхзаяа,
81 кг-д О.Шинэбаяр,

эмэгтэйчүүдийн48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь,
52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,
57 кг-д Т.Ариунзаяа, 
63 кг-д Л.Энхрийлэн,
-78 кг-д О.Хүслэн, А.Дуламсүрэн нар барилдана.

Тэмцээнийг “С1” телевиз эх орон даяар шууд дамжуулахаар болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ