Гус Хиддинк 70 нас хүрлээ

Гус Хиддинк 70 нас хүрлээ

Голланд мэргэжилтэн Гус Хиддинк өнөөдөр 70 нас хүрч байна. Тэрбээр Оросын шигшээ багийг удирдаж, түүхэн дэх хамгийн өндөр амжилтад нь хүргэж байсан билээ. Тэр нь 2008 оны Европын аваргад хагас шигшээд үлдсэн явдал байлаа. Мөн Туркийн хамтаар гуравдугаар байрт орж байсан юм.

2003 онд Гус Хиддинк “Анжи” клубыг Оросын премьер лигт гуравдугаар байрт оруулж байсан төдийгүй хоёр ч удаа Оросын цомын тэмцээний финалд үлдээжээ. Түүнээс гадна Хиддинк “ПСВ”,   “Валенсия”, “Фенербахче”, “Реал Мадрид”, “Челси” клубүүдийг удирдаж байсан. Мөн   Нидерланд, Өмнөд Солонгос, Австрали, Турк улсын багийг дасгалжуулж байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.