Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар “..хууль бус ан агнуурт тавих хяналтыг сайжруулах” үүрэг даалгаврыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгасны даагуу хууль бус ан агнууртай тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал:
Үүнд: Ойн зэрлэг гахай-10, Цагаан зээр-1, Шилүүс-1, Мануул-1, Нохой зээх-1, Өмхий хүрнэ-1, Чоно-18, Хярс-2, Үнэг-4, Туулай-1, Бугын эвэр-1, Ятуу-5, Эрээн хавиргат хахилаг-3, Шар шувуу-2, Ахууна-1, Шивэр хадран загас-91, Цурхай-15, Сугас-16, Мөнгөлөг цагаан загас-14, бусад загас 175 бодгалийг хууль бусаар агнаж, тэдгээрийн эд эрхтэнг худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлүүд үйлдэгдсэн байна. /Жич: Ховор зүйлийн амьтантай холбоотой гэмт хэргийг харъяаллын дагуу Цагдаагийн байгууллага шалгадаг тул тухайн амьтадтай холбоотой мэдээлэл ороогүй болно/.
Зөрчил үйлдсэн 165 хүнд нийт 48000.0 /дөчин найман сая/ төгрөгийн торгууль, 204184.6 /хоёр зуун дөрвөн сая, нэг зуун наян дөрвөн мянга, зургаан зуу/ төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.
️Сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд хууль бус ан агнууртай холбогдох зөрчил дутагдлын тоо буурахгүй байна.
Тиймээс иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Хамтдаа байгаль, зэрлэг амьтдаа хайрлан хамгаалцгаая!!!
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам