2026 онд Монгол Улсад тулгарч болзошгүй 5 сорилт
Өрсөлдөхч адварын судалгааны төдийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан:
-Швейцарийн Лозанн хотноо байрладаг Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс саяхан танилцуулсан тайланд Монгол Улсад 2026 онд тулгарч болзошгүй 5 сорилтыг тодорхойллоо. Үүнд:
-
Төр, засгийн бодлого, хууль шийдвэр тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байгаа нь төрд итгэх хөрөнгө оруулагчид, бизнесменүүдийн итгэлийг сулруулах,
-
Өндөр инфляц, Монгол Улсын өрийн дахин санхүүжилтийн мөчлөг давхцаж байгаа нь айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх,
-
Ур чадвартай ажиллах хүчний хомсдол, хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалж эдийн засгийн зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол нэмэгдэх. Нөгөө талаас монголчууд гадаад руу дайжих (Brain Drain),
-
Хөрөнгийн зах зээлийн хоцрогдол, санхүүжилтийн эх үүсвэрийн хязгаарлагдмал байдал нь эдийн засгийн өсөлт, төрөлжилтийг хязгаарлана.
-
Дэд бүтцийн (эрчим хүч, зам тээвэр гэх мэт) хоцрогдол, хүрэлцээгүй байдал, ложистикийн бэрхшээл нь бизнесийн өртөг зардал, барааны үнийг өсгөж, экспортыг хязгаарлах зэрэг болно.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ