Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөлөө.
Тус даваанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболд Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжавыг амлаж барилдсан. Гэвч Аймгийн начин Б.Сундуйжав учраа бөхөө өвдөг шороодуулж, энэ жилийн наадмын анхны Улсын заан цолын болзолыг хангалаа.
Мөн Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын начин Л.Энхсаруул Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, Улсын заан цолын болзолыг хангасан бол тунасан хоёр бөх болох аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан Д.Хүдэрбулгаар долоо давж Улсын заан цолын болзол хангалаа.
Долоогийн даваа
Дар.А Н.Батсуурь /Ув/ - У.Х Э.Даш /Ду/
У.Ар Ц.Содномдорж /Хө/ - У.Н Л.Энхсаруул /Ув/
У.Ар Б.Орхонбаяр /Сэ/ -У.Н Б.Түвшинтөгс /Бу/
У.Ар Э.Оюунболд /Хэ/ - А.Н Б.Сундуйжав /За/
У.Ар Э.Батмагнай /БХ/ - У.Н Э.Мөнхжаргал /Ар/
У.З Б.Бат-Өлзий /Хо/ - А.А Ө.Батсуурь /Ар/
У.З М.Лхагвагэрэл /За/ - У.З С.Сүхбат /Ар/
У.З Д.Хүдэрбулга /Тө/ - А.А Д.Алтанцоож /Хэ/