Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

Сагсан бөмбөнгийн "FIBA 3x3 Vienna Women's Series" тэмцээнд оролцох өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дууслаа. Тэс тэмцээнд манай улсаас Ulaanbaatar Amazons баг оролцож 2-р байранд орж 10,000 ам.долларын шагналын эзэд боллоо.

Тэд С хэсэгт эхний тоголтоо Испаний "Мадрид" багт 17-21 харьцаагаар хожигдсон бөгөөд хоёр дахь тоглолтоо Украйн "Украйн" багтай хийж 21-17 харьцаагаар хожиж хэсгээс хоёрдугаар байраар гарсан юм. Улмаар хасагдах шатанд Румын "Rapid Bucharest" багийг 19-15 харьцаагаар шөвгийн дөрөвт Францын "France" багийг 17-12 харьцаагаар хожсон юм. "Vienna Women's Series" тэмцээний аваргын төлөө Испаний "Мадрид" багтай дахин таарч 14-20 харьцаагаар хожигдож дэд байрт орсон юм.

Ulaanbaatar Amazons багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, О.Хулан, Амари Робинсон, Тао Ми Труонг нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ