Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны найман давааны ам авсан байдлыг танилцуулбал
Дархан аварга Н.Батсуурь улсын начин Л.Энхсаруулыг амлан авч давсан бол Улсын Арслан Б.Орхонбаяр Аймгийн начин Б.Сундуйжавыг амлан авч мөн давж шөвгийн дөрвөн бөхийн нэг болжээ.
Улмаар тунасан Улсын заан М.Лхагвагэрэл болон Аймгийн начин Д.Алтанцоожийг давж гарьд цолны болзол хангасан бол харин Улсны арслан Э.Батмагнай Улсын заан Б.Бат-Өлзийг амласан ч өвдөг шороодож Б.Бат-Өлзий гарьд цолны болзол хангажээ.
Долоогийн даваа
Дар.А Н.Батсуурь /Ув/ - У.Н Л.Энхсаруул /Ув/
У.Ар Б.Орхонбаяр /Сэ/ - А.Н Б.Сундуйжав /За/
У.Ар Э.Батмагнай /БХ/ - У.З Б.Бат-Өлзий /Хо/
У.З М.Лхагвагэрэл /За/ - А.А Д.Алтанцоож /Хэ/