Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани "LEXUS 600" автомашин, 1 тэрбум төгрөгөөр мялаав

Даян Аварга Б.Орхонбаярыг АПУ компани

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой үндэсний баяр наадамд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат бөх Улсын арслан Баярсайханы Орхонбаяр 1024 хүчтэнээс шалгарч 10 даван түрүүлж, Даян аварга цол хүртлээ.

АПУ ХК өөрийн нэр дээр барилддаг шинэ Даян аваргын энэхүү амжилтыг мялааж, өнөөдөр /2026.07.13/ LEXUS 600 автомашин, 1 тэрбум төгрөгөөр шагналаа. Мөн Монгол Улсын Начин цол хүртсэн Н.Амгаланбаатарыг Land Cruiser 300 автомашин болон 100 сая төгрөгөөр мялаав. 

Монгол Улсын Даян Аварга Б.Орхонбаяр, Монгол Улсын Начин Н.Амгаланбаатар нарын багш Монгол Улсын Харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйг Land Cruiser 300 автомашинаар шагналаа. Шагналыг “Шунхлай холдинг” компанийн ерөнхийлөгч, “АПУ” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Пүрэвийн Батсайхан гардуулж, бөхчүүдэд спортын амжилт хүслээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ