Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

Есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр

ЗУНЫ АДАГ ХӨХӨГЧИН ХОНЬ САРЫН БИЛГИЙН ТООЛЛЫН 21

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:32-20:24.

Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ