Улаанбаатар Амазонс баг "Jinan Women's Series" тэмцээний аварга боллоо

Улаанбаатар Амазонс баг

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн "FIBA 3x3 Jinan Women's Series" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож Улаанбаатар Амазонс баг тус тэмцээний аварга болсон байна.

Улаанбаатар Амазонс баг нь Тайландын Тайланд болон Францын Парис Регион багуудтай А хэсэгт орж эхний тоглолтоо Парис Регион багийг нэмэлт цагт 13-11 харьцаагаар хожсон бол Тайланд багт 19-20 харьцаагаар хожигдож хэсгээс хоёрдугаар байраар гарчээ. 

Улмаар хасагдах шатны шөвгийн наймын тоглолт Хятадын Хятад багтай хийж 21-18 харьцаагаар, шөвгийн дөрөвт Японы Мицүбиши Электрик багийг 18-17 харьцаагаар, аваргын төлөө Францын Франц багийг 20-19 харьцаагаар тус тус хожсон байна.

Харин манай нөгөө баг болох Монголиа баг В хэсэгт орж эхний тоглолтоо Германы Герман багтай хийж 9-14 харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Японы Мицүбиши Электриз багтай хийж 9-21 харьцагаар тус тус хожигдож хэсгийн шатнаас гарч чадалгүй тэмцээнийг өндөрлүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ