The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

The MongolZ өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэй эхний тоглолтоо хийнэ

2026 оны 2-р улирлын S-Tier төвшиний эхний BLAST Bounty Summer 2026 тэмцээн эхэлж байна.

BLAST-с зохион байгуулж буй энэ оны 4 дэх тэмцээн болох BLAST Bounty Summer 2026-д нийт 32 баг оролцох бөгөөд сул чансаатай багууд өндөр чансаатай багуудаа амлан авч хожвол тэдний bounty-г нь цуглуулан дараагийн шатанд ордог формат бүхий тэмцээн юм.

Тэмцээний эхний 2 үе нь Европ тивд онлайнаар явагдах бол үргэлжлүүлэн шөвгийн 8 баг нь Малта улсын Attard хотноо дотоод сүлжээгээр өрсөлдөх юм.

Уг тэмцээнд Монгол Улсаас  The MongolZ баг оролцох бөгөөд тэд чансаагаар #5-д эрэмбэлэгдсэн бол тэднийг #18-д эрэмбэлэгдсэн HEROIC баг амлан авч эхний шатны тоглолтоо хийхээр болсон байна. Тэдний тоглолт өнөөдөр долдугаар сарын 24-ний 19:30 цагаас тоглоно.

Харин энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бөгөөд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, tikuak Ч.Золбаяр, DarkMeister Д.Ирээдүй нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ