Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлдээ хамрагдаж эхэллэ

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн дөрөв дэх өдрөө бэлтгэл хийж байна. Тэд 2029 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцохоор бэлтгэл хийж байгаа билээ. Тус тэмцээн нь Монголд Улсад энэ оны наймдугаар сарын 28-31-ны хооронд зохион байгуулагдахаар болсон бөгөөд манай залуус Тайланд, Фижи, Вьетнамын багуудтай нэг хэсэг орсон юм.

Тэгвэл өнөөдрийн бэлтгэлд NBA-ийн зуны лигт “Орлондо Межик” багаас тоглосон Ш.Энхийн-Од Монгол Улсын шигшээ багийн бэлтгэлд нэгдсэн юм. Мөн манай улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд Тайваний лигт тоглодог Д.Баясгалан анх удаагаа шигшээ багаас тоглохоор бэлтгэлд гарсан байгаа билээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ