Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: 2026 оны аравдугаар сарын 24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

 

2026 оны 10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүүтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -5...-10 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0...-2 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.