The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

Серби улсын Белград хотноо зохиогдож буй 100,000 ам.долларын шагналын сан бүхий найман багийн дунд 1win Private Club #2 тэмцээнд болж байна. Монгол Улсаас The MongolZ баг оролцож байгаа бөгөөд өнгөрсөн шөнө хоёр тоглолт хийлээ.

Эхний тоглолт ОХУ-ын "magic" багтай тоглож 2-0 (Inferno 13-9; Ancient 13-10; Dust2 0-0) харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо ОХУ-ын "PRIVATE" багтай тоглож 2-0 (Mirage 13-6; Ancient 13-7; Dust2 0-0) харьцаагаар ялж доод хүснэгтийн аваргаар тоглохоор боллоо. Тэдний өрсөлдөгч энэ тэмцээнд хожигдоод байсан Германы "BIG" багтай өнөөдөр 19:00 цагт тоглохоор боллоо. Хэрвээ хожвол тус тэмцээний аваргын төлөө ОХУ-ын "PARIVISION" багтай тоглоно.

Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсаас The MongolZ баг тоглож Шведын "Alliance" багтай тоглож 2-0 (Inferno 13-8; Dust2 13-11; Ancient 0-0) харьцаагаар хожсон бол дараагийн өдөр Германы "BIG" багтай тоглож 0-2 (Cache 8-13; Mirage 6-13; Inferno 0-0) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан билээ.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ