Серби улсын Белград хотноо зохиогдож буй 100,000 ам.долларын шагналын сан бүхий найман багийн дунд 1win Private Club #2 тэмцээнд болж байна. Монгол Улсаас The MongolZ баг оролцож байгаа аварга болж 25 мянган ам.долларын шагналыг хүртлээ.
Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсаас The MongolZ баг тоглож Шведын "Alliance" багтай тоглож 2-0 (Inferno 13-8; Dust2 13-11; Ancient 0-0) харьцаагаар хожсон бол дараагийн өдөр Германы "BIG" багтай тоглож 0-2 (Cache 8-13; Mirage 6-13; Inferno 0-0) харьцаагаар хожигдож доод хүснэгт рүү унасан билээ.
Улмаар гурав дахь өдөр ОХУ-ын "magic" багтай тоглож 2-0 (Inferno 13-9; Ancient 13-10; Dust2 0-0) харьцаагаар хожсон бол дараагийн тоглолтоо ОХУ-ын "PRIVATE" багтай тоглож 2-0 (Mirage 13-6; Ancient 13-7; Dust2 0-0) харьцаагаар ялжээ. Улмаар өчигдөр тэмцээний сүүлийни өдөр доод хүснэгтийн аваргаар Германы "BIG" багтай дахин өрсөлдөж 2-1 (Cache 4-13; Inferno 13-3; Mirage 13-6) хожсон бол тус тэмцээний аварга болохоор ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 3-0 (Ancient 13-6; Mirage 13-11; Dust2 13-4; Inferno 0-0; Cache 0-0) харьцаагаар тус тус хожиж аварга болсон байна.
The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.
