The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

Серби улсын Белград хотноо зохиогдож буй 100,000 ам.долларын шагналын сан бүхий найман багийн дунд 1win Private Club #2 тэмцээнд эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаас The MongolZ баг оролцож байгаа бөгөөд өчигдөр тэд 17:00 цагаас Шведын "Alliance" багтай тоглож 2-0 (Inferno 13-8; Dust2 13-11; Ancient 0-0) харьцаагаар хожлоо.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч bLitz буюу Б.Гарьдмагнай тодорсон байна. Тэд өнөөдөр 23:00 цагт Германы "BIG" багтай тоглоно. 

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ