Д.Алтансүх ялж, Л.Энхрийлэн торгуулын тойрог руу орлоо

Д.Алтансүх ялж, Л.Энхрийлэн торгуулын тойрог руу орлоо

Хятадын Чиндао хотноо болж буй жүдо бөхийн Гран при тэмцээний хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглож буй Д.Алтансүх эхний барилдаанаа хийлээ. Манай бөх нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо Хятадын Рен Жиа Венийг буулгаж авлаа. Ингэснээр хагас шигшээд Оросын бөх Абдула Абдулзалиловтай барилдахаар болоод байна.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д эх орноо төлөөлөн барилдсан Л.Энхрийлэн эхний тойрогтоо хийлсэн ч хоёрдугаар тойрогт Хятадын бөх Фэнг Шуе Мейг барсангүй. Ингэснээр тэрбээр торгуулын тойрогт Японы бөх Анзу Ямамототай барилдахаар боллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.