Д.Дагвадорж Ичиножёо Ичинноровыг доромжилжээ

Д.Дагвадорж Ичиножёо Ичинноровыг  доромжилжээ

Мэргэжлийн сүмогийн их дэвжээнээ зодоглож, монгол түмнээ цэнгүүлж  явсан их аварга Д.Дагвадорж зодог тайлснаасаа хойш Чөлөөт бөхийн холбоог толгойлох болсон билээ. Твиттер сүлжээний идэвхтэй хэрэглэгчид тооцогддог тэрбээр МЧБХ-ны дуулиантай холбоотойгоор сошиалд тэр бүр үзэл бодлоо илэрхийлэхээ больсон.

Тэгвэл өчигдөр Кюүшюү башёгийн сүүлийн өдрийн барилдааны үеэр твиттер хуудастаа эргэн ирж, нутаг нэгт сүмоч Ичинноровт хандан хатуухан үг чулуудсан тухай Японы “headlines.yahoo.co.jp” сайт мэдээлжээ. Ичинноров долоон даваа, долоон унаатайгаар хамгийн сүүлийн өдрийн барилдаан дээр ялагдал хүлээсэн байдаг.  Харин ийнхүү амжилт гаргаж чадалгүй ялагдсан Ичинноровыг их аварга “илжиг” хэмээн дуудсан гэнэ.  Түүнчлэн сүмогийн ертөнцөд хэрэглэгддэг доромж утга бүхий  “Анко” гэх үгээр уур бухимдлаа илэрхийлсэн сурагтай.

Шинэ залуу сүмочдын нэг Ичинноров энэ башёд Монгол бөхчүүд дундаа хамгийн муу амжилт үзүүлсэн бөхөөр нэрлэгдэж байна. Тиймдээ ч Д.Дагвадорж аварга бухимдан “Илжиг” гэх  хатуухан үг чулуудсан бололтой.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.