“Барселона” дахиад тэнцлээ

“Барселона” дахиад тэнцлээ

Ла лигийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Өнөө шөнө нэг тоглолт болохыг эс тооцвол бусад бүх багууд 13 дугаар тойргийн тоглолтоо дуусгаад байна. Тэргүүлэгч “Реал”-ыг нэхэж байгаа “Барселона” клуб энэ тойрогт “Реал Сосьедад”-ын талбайд зочилж, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр хоёр тоглолт дараалан тэнцэж, 27 оноотой болсноор хоёрдугаар байрт бичигдэж байна.

Харин “Реал Сосьедад” 23 оноотой болж, 5 дугаар байрт жагсч байгаа юм. Тоглолтын 53 дахь минутад Виллиан Жозе тооны харьцааг нээсэн. Харин 59 дэх минутад Месси хариуг нь барьжээ. Месси энэ тойрогт нэгийг оруулснаар Ла лигт 9 гоолтой болж, Роналдогийн араас мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна.

Бусад тоглолтын үр дүн

Осасуна 0-3 Атлетико

Сельта 3-1 Гранада

Вильярреал 0-2 Алавес

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.