"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

Хятад улсын Бээжин хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдох "IEM Beijing 2026" тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Нийтдээ 1.250.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаас "The MongolZ" баг Азийн бүсийг тэргүүлж байгаа гэдгээрээ уригдан оролцож байна.

Өнөөдөр манай залуус 10:00 цагт Бразилын "Legasy" багтай тоглох бөгөөд хоёр баг өмнө нь хоёр удаа таарч тоглоход манай залуус нэг хожсон юм. Сүүлд хоёр баг  саяхан бол өндөрлөсөн "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн шатан тааран тоглож 2-0 (Mirage 13-8; Inferno 13-8; Dust2 0-0) харьцаагаар хожиж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ