"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

Хятад улсын Бээжин хотноо энэ сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдох "IEM Beijing 2026" тэмцээний тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Нийтдээ 1.250.000 ам.долларын шагналын сан бүхий уг тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд Монгол Улсаас "The MongolZ" баг Азийн бүсийг тэргүүлж байгаа гэдгээрээ уригдан оролцож байна.

Өнөөдөр манай залуус 10:00 цагт Бразилын "Legasy" багтай тоглож 2-1 (Mirage 12-16; Dust2 13-6; Ancient 13-8) харьцаагаар хожиж эхний хожлоо байгууллаа. Тэд маргааш Шведын "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно. Тэд өмнө долдугаар сард болсон "BLAST Bounty 2026 Season 2" тэмцээний хэсгийн шатанд учраа таарч 2-1 (Nuke 5-13; Cach 13-8; Dust2 19-16) харьцаагаар хожиж байжээ. Тус тоглолтын шилдэг тоглогчоор "910" (K-D 56-45; Rating 1.30) тэргүүлсэн байна.

The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, У.Анарбилэг /cobrazera/, nin9 /Г.Есөнтөмөр/ нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ