Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо онгоцны ослоор багийнхаа тоглогчдыг алдсан “Шапекоэнсе” багт нэг жил үнэгүй тоглож өгөхөөр болсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ мэдээлэл худлаа ажээ.
Түүний ах, агент Роберт де Ассиш эдүгээ 36 настай алдарт хөлбөмбөгчнийг онгоцны ослоор тоглогчдоо алдсан “Шапекоэнсе” багт туслахыг хүсч байгаагаа илэрхийлсэн болохоос тоглоно гэж хэлээгүй талаар ярьжээ.
Тэрбээр “Энэ талаар ярих эрт байна, эмгэнэлт явдал тохиолдоод удаагүй байна шүү дээ. Гэвч тэр чадах бүхнээрээ тусална. Харин тэр цаашид яахыг би хэлж мэдэхгүй байна” хэмээн хэлжээ.
Хамгийн сүүлд Роналдиньо “Флуминенсе” клубт тоглож байгаад жилийн өмнө орхисон билээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.