Эмери “ПСЖ”-гээс халагдвал Манчини орлож магадгүй

Эмери “ПСЖ”-гээс халагдвал Манчини орлож магадгүй

Италийн “Интер” болон Английн “Манчестер Сити” клубыг дасгалжуулж явсан Роберто Манчини Францид ажлаа үргэлжлүүлж магадгүй байна. Le Parisien сонины мэдээлж байгаагаар “ПСЖ” Унаи Эмериг халсан тохиолдолд өдгөө 52 настай Итали мэргэжилтэнг ажиллуулахаар судалж байгаа ажээ.

“ПСЖ” сүүлийн үед тун тааруу тоглож байгаа. Аваргуудын лигт хэсгээс хоёроор гарсан бол Францийн Лиг 1-т гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. “ПСЖ” хамгийн сүүлд талбайдаа “Ницца” клубтэй 2:2-оор тэнцээд байгаа билээ.

Энэ бүхнээс үүдээд Унаи Эмериг халагдаж магадгүй гэсэн яриад гараад байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.