“Рома” талбайдаа “Милан”-ыг буулгаж авч, хоёрдугаар байр хадгаллаа

“Рома” талбайдаа “Милан”-ыг буулгаж авч, хоёрдугаар байр хадгаллаа

Италийн Сери А лигийн 16 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Энэ тойрогт хоёрдугаар байрын төлөө ширүүн тэмцэл өрнүүлж байгаа “Рома” болон “Милан” клубүүд тулсан.

Ром хотод болсон энэ тоглолтод талбайн эзэд хүчтэй өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авч, 35 оноотой болсноор хоёрдугаар байраа хадгаллаа. Харин “Милан” 32 оноотой үлдэж, гуравдугаар байрт бичигдэж үлдлээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 62 дахь минутад Наингголан оруулжээ.

Энэ тойрогт мөн “Фиорентина” талбайдаа “Сассуоло” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 26 оноотой болж, 7 дугаар байрт бичигдэж байна. Гэхдээ тэд нэг тойргийн тоглолт дутуу хийсэн.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.