“Шанхай Теллэйс” Оскарын төлөө 60 саяыг санал болгожээ

“Шанхай Теллэйс” Оскарын төлөө 60 саяыг санал болгожээ
Английн “Челси” клубын хагас хамгаалагч Оскар Хятадын багт замналаа үргэлжлүүлж магадгүй талаар мэдээлэл гарч эхэллээ. Андре Виллаш-Боашаар удирдуулсан Хятадын “Шанхай Теллэйс” клуб түүний төлөө 60 сая фунт санал болгосон байна. 
 
Тиймээс энэ саналаа Лондоны баг татгалзахгүй байж магадгүй ажээ. Оскар өөрөө ч гэсэн Азийн багт тоглохоос нэг их цааргалахгүй байгаа талаар мэдээлэл гарч байна. “Челси” Оскарыг 2012 онд 25 сая фунтээр авч байсан юм. 
 
Тэгвэл Андре Виллаш-Боаш “Тоттенхэм”-ийг удирдаж байхдаа түүнийг авахыг оролдож байсан удаатай. Оскар энэ улирал эхлээд премьер лигийн 9 тоглолтод оролцож, нэг гоолын дамжуулалт өгчээ. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.