“Ювентус” талбайдаа 25 тоглолт дараалан хожлоо

“Ювентус” талбайдаа 25 тоглолт дараалан хожлоо

Италийн Сери А лигийн 17 дугаар тойргийн хүрээнд “Ювентус” талбайдаа “Рома”-г хүлээж авч, 1:0-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Турин хотын алдарт баг талбайдаа 25 дараалсан хожлоо авч, сүрдэм амжилтыг үзүүллээ.

Ингэснээр 2013-2014 оны улиралд үзүүлж байсан багийнхаа дээд амжилтыг давтаж байгаа юм. “Ювентус” 2015 оны аравдугаар сарын 4-нд талбайдаа “Болонья”-г 3:1-ээр буулгаж авснаар ялалтын цуврал эхэлсэн. Түүнээс хойш талбайдаа хожигдоогүй байна.

25 тоглолт ялалт авахдаа “Ювентус” 59 гоол оруулж, ердөө 9-ийг л алджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.