Барселона: 2017 оны эхний улиралд багтааж Мессигийн гэрээг сунгана гэж найдаж байна

Барселона: 2017 оны эхний улиралд  багтааж Мессигийн гэрээг сунгана гэж найдаж байна

Испанийн алдарт “Барселона” клубын дэд ерөнхийлөгч Жорди Местре багийнхаа ганц уураг тархи, хөдөлгүүр болсон тоглогч Мессигийн гэрээг сунгаж чадна хэмээн найдаж байгаа талаараа ярьжээ.

Тэрбээр “Бид хараахан Месситэй гэрээ сунгах хэлэлцээр хийж эхлээгүй байна. Сүүлд Неймар, Суарес нартай гэрээгээ сунгасан. Харин Месситэй 2017 оны эхний улиралд багтааж гэрээгээ сунгана гэж найдаж байна” хэмээн Movistar+ сувгийн ярилцлагад орох үедээ хэлжээ. 

Месси одоогоор Каталаны багтай 2018 он хүртэл гэрээтэй байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.