“Атлетико” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:1-ээр хожлоо

“Атлетико” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:1-ээр хожлоо

Испанийн цомын тэмцээний шилдэг 32 багийн 1/16 шигшээ шатны хариу тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө зарим багийн тоглолт болж, шөвгийн 16-д үлдэх таван багийн нэр тодорлоо.

Тухайлбал, Ла лигийн хүчтэй багийн нэг “Атлетико” энэ тойрогт доод лигийн “Гихуэло” клбыг хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Эхний тоглолтод “Атлетико” талбайдаа өрсөлдөгчөө 6:0-ээр бутниргэж байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:1-ээр бутниргэж, шөвгийн 16-д үлдлээ.

Хариу тоглолтын 17 дахь минутад Гайтан тооны харьцааг нээсэн бол Корреа 22, Хуанфран 29, Фернандо Торрес 45 дахь гүйцээжээ. Зочдоос 80 дахь минутад Пино ганц гоол оруулжээ.

Шөвгийн 16-д үлдсэн багууд

Вильярреал

Реал Сосьедад

Лас-Пальмас

Кордоба

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.