Варди гурван тоглолтод оролцох эрхээ хасууллаа

Варди гурван тоглолтод оролцох эрхээ хасууллаа

“Лестер” клуб Вардигийн улаан хуудасны асуудлаар Английн хөлбөмбөгийн холбоонд гомдол гаргасан билээ. Премьер лигийн 17 дугаар тойрогт “Сток Сити”-тэй 2:2-оор тэнцсэн тоглолтын 28 дахь минутад Варди өрсөлдөгч багийн тоглогч Мама Диуфын хөл рүү жийж орсныхоо төлөө улаан хуудас авсан.

Тоглолтын дараа “Лестер”-ийнхэн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж, Варди санаатай зөрчил гаргаагүй хэмээн давж заалдсан юм. Гэвч Английн хөлбөмбөгийн холбоо Вардигийн давж заалдсан гомдлыг авч хэлэлцсэнгүй.

Ингэснээр Жейми Варди “Эвертон”, “Вест Хэм” болон “Мидлсбро” клубын эсрэг тоглолтыг өнжихөөр боллоо. Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 14-нд “Челси”-гийн эсрэг хийх тоглолтод эргэж ирэх нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.