"Ливерпүүл" хоёрдугаар байраа хадгалж үлдлээ

Английн премьер лигийн 18 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө нэг тоглолт боллоо. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа "Ливерпүүл" клуб талбайдаа "Сток Сити"-г хүлээж авч, 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 40 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. 

Тоглолтын 12 дахь минутад Жонатон Уолтерс гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 34 дэх минутад Лаллана хариуг нь барьж, тэнцүүлжээ. Улмаар 44 дэх минутад Фирмино нэгийг нэмсэн бол Имбула 59 дэх минутад өөрийнхөө хаалганд авто гоол оруулж. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг 70 дахь минутад Старриж тавьсан байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.