Деле Алли гурван тоглолт дараалж дубль хийлээ

Деле Алли гурван тоглолт дараалж дубль хийлээ

“Тоттенхэм” клубын хагас хамгаалагч Деле Алли сүүлийн гурван тоглолтдоо дараалан дубль хийжээ. Тодорхой хэлбэл, гурван тоглолтод 6 гоол оруулсан юм. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн шөнө “Челси”-гийн хаалганд хоёр гоол оруулж, багтаа ялалт авчирсан.

Үүнээс өмнө “Саутгэмптон”-ыг 4:1-ээр хожиход хоёрыг, “”Уотфорд”-ыг 4:1-ээр буулгаж авахад мөн дубль хийсэн юм. Түүнээс гадна “Бөрнли” клубыг 2:1-ээр хожиход 2 гоол оруулж байсан юм. Ингэснээр премьер лигийн 20 тойрогт 4 удаа дубль хийгээд байна. Алли одоогоор премьер лигт 10 гоолтой мэргэн буучийн жагсаалтад бичигдэж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.