Раньери 2016 оны шилдэг дасгалжуулагч боллоо

Раньери 2016 оны шилдэг дасгалжуулагч боллоо

Английн “Лестер” клубын дасгалжуулагч Клаудио Раньери 2016 оны хамгийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртлээ. Цюрих хотноо болсон дэлхийн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр Итали мэргэжилтэнд шагналыг нь гардуулж өгчээ.

Тэрбээр энэ шагналыг төлөө “Реал”-ын дасгалжуулагч Зинедин Зидан, Португалын шигшээ багийн дасгалжуулагч Фернандо Сантос нартай өрсөлдсөн юм. Раньери 2016 онд дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Английн премьер лигт “Лестер” клубын хамтаар түрүүлж, гайхалтай амжилт гаргасан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.