МакКоннелын сүүлийн шидэлт Нью-Иорк Никс багийг хожигдууллаа

МакКоннелын сүүлийн шидэлт Нью-Иорк Никс багийг хожигдууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт болж байна. Өнөөдрийн эхний тоглолт Филадельфи 76 талбай дээрээ Нью-Иорк Никс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед таван онооны зөрүүтэй болгож чадсан Никс хоёр болон гуравдугаар үед онооны зөрүүг хадгалж чадсанаар 75-71 харьцаагаар дуусгаж чаджээ. Шийдвэрлэх үеийн дунд хүртэл онооны зөрүүг 13 болгосон Никс тоглолтын төгсгөлд тэргүүллээ алдажээ. Тоглолт дуусахад 27 секунт дутуу байхад нэг оноогоор тэргүүлж явсан Никс довтогооны цаг дуусахтай зэрэгцэж Порзингс холын зайн шидэлт хийсэн ч амжилтгүй болж үүнийг МакКоннел хурдан довтолгоогоор амжилттай болгосноор 97-98 харьцаагаар Сиксерс хожил байгууллаа.

Тус тоглолтод Жоел Эмбийд 21 оноо, 14 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол өнөөдрйин гол баатар МакКоннел 8 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кармело Энтони 28, Деррик Рөүз нар 26 оноог авчээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.